Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​Сум, хэлтэс, агентлагийн дарга нарын хурал 97.3 хувийн ирцтэй хуралджээ

2017-11-07

Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний сум, хэлтэс, агентлагийн дарга нарын зөвлөгөөн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09.00 цагт Аймгийн Засаг даргын хурлын танхимд боллоо. Хурлаар сум, хэлтэс, агентлагийн удирдлагууд 2017 оны 10 дугаар сард зохион байгуулсан онцлог, шинэлэг ажил болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж үүрэг даалгавар авлаа. 97.3 хувийн ирцтэй явагдсан хуралд урилгаар аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат оролцсон юм. Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга С.Насанбат хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Мал бүхий иргэдийн суурьшлийн бүс тогтоох хотоос гаргах ажлыг 7 хоног, сарын төлөвлөгөөнд тусгаж зохион байгуулах, ААН, байгууллагуудын гадна талбайг цэвэрлүүлэх ажилд хяналт тавьж ажиллах, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах, Төсөвт тусгах саналаа яаралтай Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх, яндангийн тооллогын ажлыг яаралтай дуусгах, шилэн дансны хөтлөлтөд онцгойлон анхаарах, Улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийг оны эцэс гэхэд бүрэн хангуулах, Багшийг индексжүүлэх ажлыг зохион байгуулах, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа газрын гэрчилгээний эрхийг цуцлах ажлыг зохион байгуулах, хаана, ямар өмчлөлийн газар олгох талаарх мэдээллийг иргэдэд өгөх үүрэг даалгаврыг өглөө. Харин аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат дараах үүрэг, чиглэлийг өгсөн юм. Аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдийн хуралд танилцуулагдаж байгаа асуудлуудын үндэслэлийг маш сайн боловсруулах, Хэлтэс, агентлагууд бодлогын хэлтэстэйгээ хамтран уялдаа холбоотой ажиллах, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр танилцуулах учраас бэлтгэлээ сайн хангаж хэрэгжилт хангалтгүй байгаа заалттай холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд уг зөвлөгөөнд өөрсдөө оролцох, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяныг 2017 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 10 –ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.Уг аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж, ямар төлөвлөгөөтэй, төсөвт суулгасан эсэх зэрэгт хяналт тавьж нэгтгэн дүгнэлтийг гаргаж хэрэгжилт хангалтгүй байгаа төрийн байгууллагын удирдлагуудыг жилийн эцэст үр дүнгийн гэрээний үнэлгээнд анхаарах саналыг хүргүүлэх учраас уялдаа холбоотой ажиллах хэрэгтэйг үүрэг болголоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%