Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭМД-ын сангийн зардлаар иргэдэд үзлэг, шинжилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж байна

2017-11-01

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг орон нутагтаа хийх эрх авсан Буянтай, Нүүдэлчин, Цээнэ эмнэлгийн захирлууд болон ЭМНДХ-ийн ЭМД-ын тасгийн дарга, хяналтын улсын байцаагч А.Энхчимэг нар өнөөдөр 2017.10.31 ны өдөр  Дархан сумын ЗДТГ-ын албан хаагчдад мэдээлэл өгөв.

Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд 40, 45, 50, 55, 60, 65 насныхныг үзлэг шинжилгээнд хамруулах аж. Иргэд Дотор эрхтний архаг өвчлөл илрүүлэх, Үе мөчний эмгэг илрүүлэх, Хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ гэсэн 3 төрлийн багцаас сонгон үзлэг, шинжилгээ хийлгэх боломжтой. Багц тус бүрийн үнэ 50 мянган төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлаас даах юм байна. Эрх авсан хувийн хэвшлийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 09:30-17:00, амралтын өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж.

Үзлэг, шижилгээнд орохдоо иргэд шимтгэлээ төлж баталгаажилт хийгдсэн эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний цахим үнэмлэх, гар картаа заавал авч очих шаардлагтай. Лабораторийн шинжилгээг 14:00 цагаас өмнө авч байгаа бөгөөд шинжилгээ өгч, ЭХО-д харуулахдаа өглөө юм идээгүй, давсаг шээстэй байхад анхаарах хэрэгтэйг эмч нар хэлэв. Аймгийн хэмжээнд дээрх насны 4762 иргэн  үзлэг, шинжилгээнд хамрагдах тоон судалгааг гаргажээ



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%