Дархан сумын хэмжээнд СӨХ-дын тайланг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Дархан сумын 6 дугаар багийн Бос-уул СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Янжмаа тайлангаа 2017.10.28 ны өдөр иргэд , оршин суугчдад танилцуулав. СӨХ-ны тайлангийн хуралд иргэд маш идэвхтэй буюу 56% ирцтэй оролцож санал , шүүмжлэлийг өрнүүлж улмаар СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр сонгож ажилд нь оруулжээ.