Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БИЕИЙН ТАМИР, СПОРТОД ХҮН АМЫН ОРОЛЦООГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2017-10-27

Монгол улсын "Биеийн тамир спортын тухай хуулийн 8.1.1. 9.3.1 дэхь заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.7 дахь заалт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 159 тоот албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын 2017 оны нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор "Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь" сэдэвт ТӨВИЙН бүсийн сургалт өнөөдөр /2017.10.27/ нээлтээ хийлээ. 2 өдөр үргэлжлэх энэхүү сургалтад Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Төв, Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, багш дасгалжуулагч гээд нийтдээ 100 гаруй хүн хамрагдаж байна. Сургалтад сууснаар шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлж, спортын өнөөгийн чиг хандлага, 2018 онд зохиогдох Улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь, зохион байгуулалтын талаарх мэдээллийг авах ач холбогдолтой юм байна. Мөн аймгууд өнгөрсөн жилд хийсэн ажлаа тайлагнаж ирэх онд ажил хийх талаар харилцан санал солилцож туршлага судлах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%