Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ – 2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛОВ

2017-10-27

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг олон нийтэд нээлттэй хүргэх, Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжуудыг сурталчлах, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөлд хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, боловсруулах үйлдвэрийн салбарын үйлчилгээг олон нийтэд сурталчлан сул чөлөөтэй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, тэднийг ажилд зуучлах, иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн мэдээ мэдээллээр хангах, хувираа хөдөлмөр эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2017.10.26/ аймгийн Залуучууд театрт Хөдөлмөрийн яармаг нээлтээ хийлээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа тус яармагт Эрүүл мэндийн газар, ЭМНДаатгалын газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Эмэгтэйчүүдийн холбоо, ажлын байрны захиалга ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо. Мөн Малчдын мал аж ахуй эрхлэх, туршлага солилцох зөвлөгөөн зохион байгуулагдаж мянгат малчид мал маллах арга туршлагаа залуу малчидтай хуваалцах, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ач холбогдол, Төрөөс явуулж байгаа мал аж ахуйн бодлого, малын бүртгэлжүүлэлтийн талаар сургалт мэдээллийг өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%