Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БАГЦ ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

2017-10-26

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар Нийслэлийн эрүүл мэндийн 32 байгууллагатай урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ байгууллаа. Ингэснээр 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчид 2017 оны 10 дугаар сарын 20-ноос эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн хөнгөлөлттэй шинжилгээнд хамрагдах боломжтой болж байна. Эдгээр даатгуулагч тус бүр нь 50 мянган төгрөгийн өртөгтэй, гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг сонгон, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх ажээ. Нэгдүгээр багцад дотор эрхтний архаг өвчлөл, хоёрдугаар багцад үе мөчний эмгэг илрүүлэх шинжилгээ, гуравдугаар багцад хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ орох ажээ. Дээрх ажлын хүрээнд сонгон шалгаруулалт явуулж нийслэлд 32, орон нутагт хувийн хэвшлийн 45 эмнэлэг, лабораторийг шалгаруулан шинжилгээ хийх эрх олгох юм байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%