Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

2017 ОНЫ ОНЦЛОХ 56-Н АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ

2017-10-25

Найрамдлаар овоглосон Дархан хотын маань 56 жилийн жилийн ой аравдугаар сарын 17-ний өдөр тохиолоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Дархан хотод иргэд, иргэний нийгмийн байгууллагуудынхаа оролцоотойгоор хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажлууд өрнүүлж чадлаа. Дархан-Уул аймагт 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1 тэрбум төгрөгийн, орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 420.0 сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн 1.5 тэрбум төгрөгийн, орон нутгийн төсөв болон замын сангийн 5,4 тэрбум төгрөгийн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөгийн, нийт 18.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 160 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ.

2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 300.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын 189,3 сая төгрөгийг үйлдвэрлэл дэд бүтцийн чиглэлээр журмын шаардлага хангасан 37 төсөл, 80,7 сая төгрөгийг нийгмийн салбарын чиглэлээр журмын шаардлага хангасан 27 төсөл нийт 64 төслийг иргэдийн өөрийнх нь оролцоон дээр түшиглэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж гүйцэтгэл 95 хувьтай байна.

1. Дархан-Уул аймагт Азийн Хөгжлийн Банкны 20,8 сая долларын хөнгөлөлттэй зээлээр “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” төсөл хэрэгжиж байна. Уг төсөл хэрэгжсэнээр Дархан хотын төв цэвэрлэх байгууламж, насос станцууд, шугам сүлжээг орчин үеийн бүрэн автомат техник технологиор шинэчилж, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах давуу талтай юм.
2. Монгол улсын Хүнс хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх /SECiM/” төсөл манай аймагт хэрэгжиж эхэллээ.
3. Япон улсын “Өвсний үндэс” төслийн хүрээнд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн дотуур байрны засварын ажлыг 160.0 сая төгрөгөөр гүйцэтгэж сурагчдын амьдрах таатай орчныг бүрдүүллээ.
4. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны дулааны шугам шинэчлэлтийн ажлыг 184.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийх гэрээнд гарын үсэг зурлаа.
5. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Солар Повер Интернешнл компани” Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанитай хамтран 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц ашиглалтад орж жилдээ 14.1 сая квт/ цаг эрчим хүч үйлдвэрлэн 20 мянган айл өрхийг цахилгаанаар хангаж байна.
6. Дархан сумын 5 дугаар багт “25 дугаар цэцэрлэг”-ийг шинээр ашиглалтад оруулж, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 150-иар нэмэгдэж, СӨБ-д хамрагдаагүй хүүхдийн тоо 10 хувиар буурч чадлаа.
7. Хувийн хэвшлийн байгууллага болох “Өсөх Сансар” ХХК нь 2017 онд орчин үеийн стандартын шаардлага хангасан 120-н хүүхдийн хүчин чадалтай “Өсөх Ирээдүй” цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, ясли, бага, дунд, ахлах, 24-н цагийн бүлэг, ихрүүдийн бүлгийг ажиллуулж байна.
8. Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаар улсад 3-р байр эзэлж 10 хүүхэд үнэмлэхүй дээд 800 оноо авлаа.
9. “Од цогцолбор” сургуулийн барилгын дээвэр засварын ажлыг 100.0 сая төгрөг, 18 дугаар сургуулийн барилгын дулааны узелийн ялтсан дулаан солилцуурыг 40.0 сая төгрөгөөр засварлажээ
10. Дархан сумын 1 дүгээр сургуулийн гадна цэвэр усны шугам болон спорт заалны засварын ажлыг 50.0 сая төгрөг, 2 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг 100.0 сая төгрөг, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн “А” байрны дээвэр засварын ажлыг 70.0 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэлээ.
11. Дарханы хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон Хүүхэд хөгжлийн ордонтой боллоо. Тус ордон 2017 оны 05 дугаар сард бүрэн ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 15 багш 16 дугуйлан хичээллэж байна.
12. Залуучууд хөгжлийн төвийн байрыг бүрэн засварлаж өсвөр үе залуучуудыг амьдрах ухаанд сургах нөхцөл бүрдлээ.
13. 2017 он гарсаар улсын аварга шалгаруулах хөл бөмбөг, ширээний теннис, байт харваа, явган аялал, бокс зэрэг 8-н тэмцээнийг амжилттай зохион байгуулж нийт 1350 тамирчид оролцжээ. “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д Ахмад, Насанд хүрэгч, залуучууд, идэр насны болон өсвөр үеийн давхардсан тоогоор нийт 880 тамирчид спортын 14 төрлөөр 73 тэмцээнд оролцож 229 багц медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
14. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах асуудал шийдвэрлэгдэх шатандаа явагдаж байна.
15. Алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах тээврийн үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор шинээр 5-н чиглэлд маршрут гарган хүүхдийн автобусыг үнэ төлбөргүй явуулж эхэллээ.
16. Бүсийн хэмжээний шашны дунд сургууль манай аймагт нээгдлээ.
17. Дархан хотын дулаан дамжуулах Ф600 мм-ийн 2,6 хос км шугамыг 4,6 тэрбум төгрөгөөр сольж, дулаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжрууллаа.
18. Шарын гол сумын дулааны эрчим хүч, ус хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор Ф200-350 мм-ийн 2,2 хос км шугамыг 3,9 тэрбум төгрөгөөр сольж шинэчлэлээ.
19. Дархан сумын 15 дугаар багийн 7,8,9 дүгээр хэсгийн 400 гаруй айл өрхийн 0,4 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 180 сая төгрөгөөр иж бүрэн шинэчилж ухаалаг тоолуур суурилуулсан.
20. Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нурууны 830 айл өрхийн цахилгаан хангамжийг 1,2 тэрбум төгрөгөөр шинээр барьж ашиглалтад орууллаа. Ингэснээр айл өрхүүдийн цахилгаан хангамж бүрэн хангагдсан байна.
21. 2013 оноос хойш хэрэгжиж байгаа “Жишиг хороолол-5” төслийг үргэлжлүүлэн Дархан сумын 5 дугаар багийн 20-4, 20-7 дугаар байрны гадна тохижилтын ажил болон авто машины зогсоол шинээр гаргах ажлыг 110.0 сая төгрөг, аймгийн Эрүүл мэндийн газар 2 дугаар 60 айлын орон сууц хүртэлх явган зам, ногоон байгууламжийн ажилд нийт 51.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтыг бий болголоо.
22. "Тохилог хороолол" төслийг хэрэгжүүлж Дархан сумын 6,7,8 дугаар багийн дундах 3.2км авто замыг хатуу хучилттай болгох ажлын эхний үе шатны ажил болох 1.0км авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 545,3 сая төгрөгөөр хийсэн байна.
23. Дархан сумын 3 дугаар багт 2.7 км сайжруулсан шороон замыг хатуу хучилттай болгох эхний үе шатны ажил болох 0.9км авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 435,2 сая төгрөгөөр тус тус гүйцэтгэснээр иргэд ая тухтай зорчих боломж бүрдлээ.
24. Гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулж Дархан сумын 2,3,7,13,15 багийн нутаг дэвсгэрт 228 ширхэг лед гэрэлтүүлгийг суурилуулан хүлээлгэн өглөө.
25. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолоор батлагдсан Бордоо төслийн хүрээнд “Ризо” шингэн бордооны үйлдвэр байгуулсан.
26. "Миний гэр - Манай байр" хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 11, 9, 16 багийн 9, 4-5-р байр, 10 байрны дээвэр засварын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд мөн Дархан сумын 4-р багт 12ш хогийн сав байрлуулж хотын цэвэр орчныг бүрдүүллээ.
27. "Шарилжгүй Дархан" аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 9,9 сая төгрөгөөр 20 ширхэг тоног төхөөрөмж худалдан авч 130 га газарт шарилж устгах ажлыг үе шаттайгаар зохион явууллаа.
28. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоолоор батлагдсан ”Эрүүл хот” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна тохижилтоо сайжруулах арга хэмжээ авч, стандартын хогийн савнуудыг орон сууцны хорооллуудад байршууллаа.
29. Аймгийн ЗДТГ-ын байрны өргөтгөлийн ажлыг 219.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, иргэдийн ая тухтай орчинд төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж шинээр авто машины зогсоол бий болголоо.
30. Шинэ-Хуучин Дарханыг холбосон 2.48 км авто замын явган зам, ногоон байгууламж, тохижилтын ажлыг 850,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна.
31. Шарын гол суманд 150 хүүхдийн дотуур байр, цэцэрлэгийн өргөтгөлийг бүрэн хийж, ашиглалтад оруулж чадлаа. Ингэснээр сумын төвөөс алслагдсан малчин айл өрхүүдийн хүүхдүүд сурч боловсрох боломжтой боллоо.
32. Солонгос улсын Кёнги аймагтай манай аймаг ах дүүгийн харилцаатай бөгөөд энэ хүрээнд Онцгой байдлын газарт 2ш авто машин бэлэглэлээ.
33. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас зарласан “Цэвэр сайхан орчин” сарын аяны уралдааны дүнгээр Дархан-Уул аймаг улсад 3 дугаар байр эзэлж БОАЖ-ын Сайдын “Хүндэт Өргөмжлөл”, 7,5 сая төгрөгөөр шагнуулсан.
34. НААҮГ энэ онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон үйлдэлт авто машинтай боллоо. Тус машин нь хусах, шүүрдэх, ногоон байгууламж услах, бодисоо хольж цацах үйлдлийг хийдэг байна.
35. НААҮГазрын мод үржүүлгийн талбайд шинээр өвлийн хүлэмжтэй болж өөрсдөө мод, бутаа тарих боломжтой боллоо.
36. Дархан сумын 9,10 дугаар багийн 8430м2 талбайд ногоон байгууламж 3188м2 хайс, 1000 ширхэг агч, голт бор тарьж хотын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
37. Дархан-Уул аймаг анх удаа Орхон суманд байрлах Цэргийн штабын сургалтын баазыг шинээр байгуулж дүйцүүлэх алба хааж байгаа цэргийн үүрэгтнүүдийг чадавхжуулж эхэллээ.
38. Монгол улсдаа анх удаа “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор байгууламжийн барилга ашиглалтад орлоо. Дээрх сургалтын цамхагыг ашиглан бэлтгэл сургуулилалтаа хийсэн ОБГ-ын АХЛАХ дэслэгч О.Батсайхан ГУТОТспортын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ.
39. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх өрхийн эрүүл мэндийн төвийг хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 8, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт салбар хэсгүүдийг байгуулан, нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр ханган, тусламж үйлчилгээний таатай орчин бүрдүүлэн ажиллаж байна.
40. Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Молекул биологийн оношлогооны болон ДЭМБ, Глобал сангийн санхүүжилтээр сүрьеэгийн сорьцын лабораториудыг шинээр суурилуулж оношлогоо, шинжилгээг бүсийн хэмжээнд хийж эхэллээ.
41. Нэгдсэн эмнэлгийн амбулатори, тасаг нэгж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд орчин үеийн эрүүл мэндийн мэдээлэл, технологийн сүлжээ, программыг нэвтрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид чирэгдэл хүлээгдэлгүй авах “Шилэн эмнэлэг” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
42. Харзтай эмнэлэг нь 2017 оноос эхлэн шүдний имплант эмчилгээг хийж эхэлсэн байна. Мөн авагддаг болон авагддаггүй хиймэл шүд, гажиг заслын эмчилгээг хийхийн зэрэгцээ эрүү нүүрний дэлгэмэл рентген зургийг шинээр авч эхэлсэн байна.
43. “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн газар 4D ЭХО оношлогооны аппараттай болж дөрвөн төрлийн үйлчилгээг өдөрт 40 орчим иргэнд үзүүлэх боломжтой боллоо.
44. Амьдралын буруу хэвшлийг бууруулах, халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлэх зорилгоор 538 удаагийн арга хэмжээг зохион байгуулж, 40000 иргэдийг хамруулсан байна.
45. Дархан-Уул аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6-н хөтөлбөрт 1750 орчим иргэн хамрагдаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 510 сая төгрөг, Голомт банктай хамтран 690 сая төгрөгийн зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байнгын болон түр ажлын байр бий болгоход зориулж гаргажээ.
46. Манай аймагт энэ жил ажлын байрны 1012 захиалга ирсэн бөгөөд үүнээс 919 хүнийг ажилд зуучилж, 619 ажлын байр шинээр бүртгэгдсэн байна.
47. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дархан-Уул аймаг хамтран орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу төмөр замын вокзалын орчимд 32 метр урттай, 6 метр өргөнтэй худалдааны цэгийг энэ ондоо багтаан барихаар боллоо.
48. Аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан Угтах үйлчилгээг явуулж эхэллээ. Тус үйлчилгээг явуулснаар иргэдийн санал, хүсэлтийг сонсон зөвлөмж зөвлөгөө өгөх холбогдох албан тушаалтанд уламжлан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм.
49. Улсын бүртгэлийн хэлтэс нь 2017 оны 7 дугаар сарын байдлаар иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 26819 иргэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 10176 иргэн, 113 ААНБ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 458 иргэн, ААН, бүртгэлийн хяналтын чиглэлээр 1772, нийт 39225 иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлжээ.
50. “Дархан-Ус суваг” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ онд Залуучууд театрын дэргэдэх усан оргилуурыг тохижуулж иргэддээ хүлээн өгсөн. Энэ дагуу тус газрын тохижилтыг түшиглэн аймгийн удирдлагууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой Гэрэлтэй гудамж, 84-н авто машины зогсоолын тохижилтыг хийхээр боллоо.
51. Хонгор сум байгуулагдсан цагаасаа эхлэн төв цэнгэлдэх хүрээлэнгүй байсан бөгөөд 2017 онд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг 7-н компани, Сумын Засаг дарга асан Б.Наянтайн гэр бүл, Ц.Түмэндэлгэрийн гэр бүл хамтран "Монгол наадам цогцолбор"-ыг 77.4 сая төгрөгийн өртөгтэйгөөр байгуулан сумынхаа иргэдэд хүлээлгэн өгсөн байна.
52. Аймгийн ИТХ-ын 47-р тогтоолоор “Хамгийн сайхан хот” дууг Дархан хотын сүлд дуу болгон албан ёсоор зарласнаас хойш 16 жилийн дараа сүлд дуундаа зориулсан Гэрэлт хөшөөг сүндэрлүүллээ.
53. БСШУСЯ-наас аймаг нийслэл дүүргийн боловсролын чанарын үнэлгээгээр манай улсад 3 дугаар байр эзэлж Оюуны –Ирээдүй цогцолбор сургууль улсын тэргүүний сургууль боллоо
54. Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Зам тээврийн ослоор хохирсон хүүхэд-2017, “Замын хөдөлгөөний цагаан толгой, “Хууль бус зорчигч тээвэр”, “Хөдөлгөөний соёл-55”, “Гэрэлтүүлэг”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 21 хоногийн аяныг зохион явуулснаар өнгөрсөн жилийн 3 дугаар улиралд гарсан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 23.3 хувиар, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах зөрчил 42.8 хувиар тус тус буурчээ.
55. Авто тээврийн төв, Монгол шуудан ХК-ийн Дархан салбар хамтран Улаанбаатар хот болон нийтийн тээврийн үйлчилгээг Дархан хотоос шууд хүргэж байгаа Орхон, Булган, Хөвсгөл зэрэг аймаг руу ачаа тээврийг өдөр бүрийн цагийн хуваарийн дагуу хүргэх боломжтой боллоо.
56. 1999 онд байгуулагдсан “Мөнх дэгжих гал” ХХК өнөөдрийн байдлаар 15-н төрлийн хиам, мах махан бүтээгдэхүүн, кимбаб болон бусад бүтээгдэхийг үйлдвэрлэж Дархан, Сэлэнгэ, Булган аймгуудад түгээлт хийж байна. Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олноор шалгарч байсан тус компани 2017 онд шинээр тахиан махан хиамыг үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байна зэрэг ажлуудыг онцолж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%