Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 хоногийн аян нээлтээ хийлээ.

2017-10-25

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 хоногийн аяныг зарлаж, 2017 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулахаар болж өнөөдөр /2017.10.25/ аймгийн Залуучууд театрын их танхимд нээлтээ хийлээ.


Аяны хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, шинээр батлагдсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан тайлбарлан таниулж, өсөх хандлагатай байгаа хүний амь насыг хөнөөх, хүчиндэх, дээрэмдэх, гэр бүлийн хүчирхийлэл, иргэдийн өмчийг хулгайлах зэрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой.


45 хоногийн турш үргэлжлэх тус аяны хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомж болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, авилгатай тэмцэх чиглэлээр сургалт явуулах, “Бид үе тэнгийн сургагч” бэлтгэх, Нийтийн эргүүлийг хуваарийн дагуу явуулах, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан урамшуулалт эргүүлийг ажиллуулах, нээлттэй шүүх хурлыг зохион байгуулах, хэлэлцүүлэг, Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн хяналт шалгалт хийх, хэлэлцүүлэг, телевизийн шууд нэвтрүүлэг, уралдаан, тэмцээн зохион байгуулах, “Нийтийн эргүүл”, “Урамшуулалт эргүүл”, “Хамтарсан баг” ажиллуулах, уламжлалт “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” зэрэг 20 гаруй арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.  


Уг арга хэмжээний үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Цагдаагийн газарт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулах, алслагдсан гэр хорооллыг хяналтандаа авч, гэмт хэргийг бууруулах зорилгоор ДРОН нисдэг камерыг гардуулан өглөө.    Р.Тунгалаг-Эрдэнэ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%