Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Малчин баг “Жимст хашаа” төсөлд хамрагдав

2017-10-23

Энэ амралтын өдрүүдэд Дархан сумын 9 дүгээр багийн иргэн Заяагийн ОНХС- ийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Жимст хашаа” төсөлд Малчин багийн айл өрхүүдийг хамрууллаа. Төсөлд хамрагдахаар саналаа ирүүлсэн тус багийн айл өрхүүдээр явж жимсний мод тарих, үрийн төрлийг олшруулан арчлан ургуулах чадвартай эсэхийн судлаж улмаар боломжтой гэж үзсэн 35 өрхийн хашаанд чацарганы мод суулгах ажлыг зохион байгууллаа. Төсөлд Малчин багийн Хөтөл хороолол, Цагаан үнээ, Гурван  шар, Уужим булаг гэсэн дөрвөн хэсэг хамрагдлаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажлыг хөрсөн дээр нь хүртээмжтэй, чанартай буулгах нь хамгаас чухал гэдгийг тус багийн ИНХ-ын дарга О.Адъяа онцлон хэлж байв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%