Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр 2017.10.20 ны өдөр хуралдлаа. Хурлаар Дархан сумын 12,14 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүнгийн тухай мэдээллийг Багийн Засаг дарга С.Алтантуяа,Э.Цогзолмаа нар мэдээлэл хийв.
Дархан сумын ГХУСАЗЗөвлөлөөс Цагдаагийн газар, саатуулах байрнаас гэмт хэргийн болон эрүүлжүүлэгдсэн иргэдийн мэдээг авч, багийн ИНХ, Засаг даргад хүргүүлж байна. Энэ мэдэээ мэдээлэлд түшиглэн багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга, хэсгийн байцаагч нар хамтран, өөрийн багийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах талаар зөвлөлдөж, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах шаардлагатай байгаад анхаарч ажиллах , үүрэг даалгаварыг өгөв.