Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

УРЬД ШӨНӨ 5 МАГНИТУТЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

2017-10-19

Дархан-Уул аймагт 2017 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цаг 47 минутад газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдсэн байна. Дээрх чичирхийлэлтийн голомтын талаар Бүсийн төв болох Сэлэнгэ аймгийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн Э.Хишигдалайгаас тодруулахад Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас зүүн хойд зүгт 5 километрийн зайд 03 сек 8 доллийн хугацаанд 5 магнитутын хүчтэй чичирхийлэлт үүссэн байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII-VIII ба түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг ажээ. Манай улсын нутаг дэвсгэрт 1900-2000 оны хугацаанд магнитуд нь 7-оос дээш хүчтэй газар хөдлөлт 30 гаруй, магнитуд нь 8-аас дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон. 2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт жилд дунджаар 44 удаа тохиолдож байна. Улаанбаатар хотод 2005 онд өмнөх онуудаас хоёр дахин их чичирхийлэлт ажиглагдаж байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өссөн байна. 2016 оны эхний 10 сарын байдлаар 1,260 удаа чичирхийлэлт болсон нь энэхүү идэвхжилт буурах төлөв ажиглагдахгүй байгааг харуулж байна гэсэн дүгнэлтийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс гаргажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%