Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ”-ЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2017-10-19

Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ хамтран 2016-2021 онуудад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол банкнаас “Санхүүгийн боловсрол” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян 3 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд өнөөдөр /2017.10.19/ манай аймагт нээлтээ хийлээ. МУ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд иргэдийг санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцуулах, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилготой явагдаж байгаа тус аяны нээлтэд төрийн болон арилжааны банкны 60 гаруй төлөөлөл оролцлоо. 3 сар үргэлжлэх энэхүү аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуучууд, орон нутгийн иргэд, цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдлэг олгох ажлуудыг үе шаттайгаар явуулах ажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%