Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИРГЭД ИТХ-ЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙГ СУРТАЛЧЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

2017-10-17

Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн тэтгэлгээр Дархан-Уул аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийг  хэрэгжүүлж байгаа билээ.
Уг төсөл нь Дархан-Уул аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрүүд амьдралд хэрхэн нийцэж байгаа болон тогтоолын хэрэгжилт, үр дүн  ямар байгаа, иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгч байгааг судлан, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид тогтоол, шийдвэрийг сурталчлах, хяналт тавих журам боловсруулан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж мөрдлөг болгох үндсэн зорилготой.

Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс сүүлийн 10 жилийн хугацаанд гаргасан тогтоолуудаас нийтийг хамарсан, хэм хэмжээ тогтоосон болон хяналт шалгалтын чиглэлээр гарсан шийдвэрүүдийг сонгон авч, амьдралд хэрхэн нийцэж байгаа, иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгч байгаа талаар  урьдчилсан тандалт судалгааг хийсэн бөгөөд уг санал асуулгын дүнг Хөрөнгө оруулалт, хөгжлийн төв ТББ нэгтгэн дүгнэж, мониторинг хийсэн юм.
Мөн “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн хүрээнд ИТХ-ын тогтоол, шийдвэрийг сурталчлах, хяналт тавих журмын төслийг боловсруулсан бөгөөд /2017.10.13/ энэхүү журмын төслийг Дархан сумын багуудын ИНХ-ын дарга, Засаг дарга, иргэдээр нээлттэй хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид тус журмыг аймгийн ИТХ-ын хэмжээнд бус шат шатны хурлын байгууллагаас гаргаж буй тогтоол шийдвэрт хяналт тавих, сурталчлахад авч хэрэгжүүлэх зүйтэй гэсэн саналыг гаргаж, дэмжиж буйгаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%