Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын Хүний хөгжил, Нийгмийн бодлогын хорооны гишүүд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцав

2017-09-23

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай Дархан сумын Хүний хөгжил, Нийгмийн бодлогын хорооны гишүүд өнөөдөр 2017.09.23 ны өдөр танилцав. Тус газрын дарга А. Амгалан сумын ИТХ-ын Төлөөгчид болон хороодын гишүүдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Гэр бүл,хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2017 онд 20 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Үүнээс 17 байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийх, гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах, залуучуудын хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллажээ. Сумын ИТХ-ын дэргэдэх Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны гишүүд эрхлэх асуудлын хүрээнд тус газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж цаашид хамтран ажиллах гарцын талаар санал бодлоо илэрхийлж , харилцан ярилцсан байна.

Манай аймгийн тухайд “Түр хамгаалах байр”-ыг байгуулж, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон орон гэргүй хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлагатайг хөндөж байв. Түүнчлэн Нийгмийн ажилтнуудыг давтан сурган чадавхижуулах, Баг бүрт “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв” байгуулах Анхан шатанд хүүхдийн эрхийн мэдээллийн санг бүрдүүлэх,арга зүйн дэмжлэг үзүүлэх, Сургууль бүрийн эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн “Эцэг эхийн зөвлөл байгуулах”, “Зулзагын гол “ хүүхдийн зуслангийн хүүхэд амрах байрыг засварлах, их засвар оруулах зэрэгт анхаарч хамтран ажиллахыг хүслээ. Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням болон сумын Хүний хөгжил,Нийгмийн бодлогын хорооны дарга С.Мөнхзул нар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дашрамд дурьдахад : Гэр бүл хүүхэд залуучуудын газар энэ сард 22 төрлийн үйлчилгээнд 2430 хүүхэд хамруулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%