Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Ард түмнээ соён гэгээрүүлэх хөтөлбөр”-ийн сургалтууд эхлэв

2017-09-12

Дархан сумын ИТХ-ын 2017-2020 онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан нэг чухал ажил нь иргэдэд зөв амьдрах мэдлэг, дадал зуршлыг хэвшүүлэх явдал юм. “Соён гэгээрүүлэх хөтөлбөр” төсөл 2017.08.29 ны өдөр нээлтээ хийсэн. Хөтөлбөр 2017 онд зуун залуу сургагч багш бэлтгэх, баг тус бүрээр бүсчилсэн сургалт, танхимын болон ганцаарчилсан, бүлэг, аж ахуй нэгжүүдэд сургалт зохион байгуулж 3000 гаруй иргэдийг хамруулах зорилт тавьсан байна. Хөтөлбөрийн сургагч багш, төслийн зохицуулагч Д.Тожил нарын бүрэлдэхүүнтэй баг Дархан сумын 15 дугаар багийн иргэдийг сургалтанд хамруулжээ. Сургалтад тус багийн 40 орчим иргэн хамрагдсан байна. Мэдлэг оюунаа дээшлүүлэх эрмэлзлэлтэй цаашид хөгжих, ажил хийх хүсэл сонирхолтой иргэд, оюутан залуусыг идэвхтэй хамруулах бөгөөд боловсрол, мэргэжил, нас хүйс харгалзахгүй бөгөөд үнэ төлбөргүй сургалт явагдахаараа онцлогтой. Заах хичээлийн сэдвүүд нь Эрүүл мэндэд суурилсан хүний хөгжил , Боловсрол эзэмшихүй, Иргэний нийгэмд эзлэх байр суурь, Хүн нийгмийн бүтээгдэхүүн, Хүн өөрийгөө бүтээхүй, Өгөх авахын гүн ухаан, Хайр харилцааны шүтэлцээн, Хүн ба өрх гэр бүл зэрэг хичээлүүд орох бөгөөд хамт олон суралцагчдын хүсэлтээр хичээлийн сэдвүүдийг өөрчлөх боломжтой . Энэ 7 хоногт Дархан сумын 13,14,16 ба 9,10,11, 12 дугаар багийн иргэд сургалтанд хамрагдана. Сургалт болох газар, хугацааг удахгүй мэдэгдэх болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%