Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ШОХОЙН БААЮУНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИВ

2017-09-12

    Дархан сумын 15 дугаар багийн иргэдээс шохойн бааюуны үйлдвэрээс маш их хэмжээгээр утаа тоосонцор дэгдэж, амьсгалын замын үрэвсэлт өвчин үүсэх нөхцөл бий болсон тухай гомдол саналыг удаа дараалан гаргасан. 
Тиймээс  тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Ганзориг аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газарт албан хүсэлт гаргасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд /2017.09.11/ шохойн бааюуны үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцлаа.
Дархан суманд 4 үйлдвэр бүртгэлтэйгээс одоогоор 3 үйлдвэр нь  ажиллаж байна.  Шохойн чулууны олборлолтоос гадна шатаах явцад хүхэрлэг хий буюу CO2, Азотын давхар исэл буюу  NO2, мөн тоосонцор үүсдэг байна. 
Уг асуудлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд шохойн бааюуны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийн, утааны шүүлтүүр тавих шаардлагыг удаа дараалан тавьж, мөн утааг багасгах арга хэмжээ авч ажиллаагүй үйлдвэрүүдийг хаах хүртэл арга хэмжээ авах тухай аймгийн Засаг даргын захирамж 2014 онд гарсан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ өглөө.
Гэсэн ч шохойн бааюунаас ялгарах утаа тоосны хэмжээ буурахгүй, нэмэгдсээр байгаа тул үйлдвэрүүд утааны шүүлтүүр байрлуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангах ёстой гэсэн шаардлагыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн зүгээс тавьлаа. 
Шохойн бааюууны үйлдвэрүүдийн дунд Идэрхангай ХК-ийн үйлдвэр нь өөрсдийн нөөц боломж, санхүүжилтээр усан шүүлтүүр байрлуулж, утааны хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулдаг бөгөөд утааны шүүлтүүрийг илүү боловсронгуй технологийн дагуу зохион бүтээж, түүнийгээ нэвтрүүлэхээр хичээж  байгаа тухай тус компаний захирал Д.Батсүрэн ярьж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%