Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

2017-09-01

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг эхчүүд та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, Та бүхний сурган хүмүүжүүлэх болон сурах их үйлст амжилт бүтээлийн дээдийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 

Хичээлийн шинэ жилийн анхны мөнгөн хонхны дуу сонсож, ирээдүйн их үйлсийн цуурайг хадааж буй энхрий жаахан охид, хөвгүүддээ эрдмийн их уурхай болсон сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн эрдэм мэдлэгт шамдан суралцаж, эх орондоо хэрэгтэй хүн болохын өлзийтэй ерөөлийг өргөе.

Аймгийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 10, нийт 27 сургуульд өмнөх онтой харьцуулбал 733-аар нэмэгдэж 20107 сурагч суралцах бөгөөд үүнээс 1 дүгээр ангид 2042 хүүхэд шинээр элсэн орж, тэдгээрт 1550 багш ажиллагсад ажиллахаар өнөөдөр эрдмийн баярын өдөртэйгээ золгож байна.  

Мөн сургуулийн өмнөх боловсролын 46 байгууллагад 8635 хүүхэд, 11 Их, Дээд, Мэргэжлийн сургалтын байгууллагад 6700 оюутан суралцаж, 3300 гаруй багш ажилтан, албан хаагчид ажиллаж байна. 

Хичээлийн шинэ жилийн нээлтийн баярын энэ өдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд бидэнд хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй байна. Тухайлбал: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших аргазүйг түгээх, мэдлэгийг баяжуулах зорилгоор “Ном”, бүх насны хүүхдийн авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урамшуулан дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Авьяас”, “Багшийн хөгжил”, “Өсвөрийн байгаль хамгаалагч”, “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг” зэрэг  дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна. 

Алслагдсан гэр хороололд амьдардаг сургуулийн сурагчдад  “Хүүхдийн автобус”-аар үйлчлэх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн хичээлийн жилд манай аймгийн боловсролын салбарт олсон ололт амжилт нь Дархан-Уул аймгийн нийт багш сурагчид, эцэг эхчүүд та бүхний нөр их, хичээнгүй хөдөлмөрийн үр дүн, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааны үр шим юм.

Монгол Улсын БШУЯамаас 2017-2018 оны хичээлийн шинэ жилд  дэвшүүлсэн “Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэх” гол зорилго, зорилтыг  бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд эрдэмтэн багш, эцэг эхчүүд та бүхэн өөрийн мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж, Дарханы хүүхдүүд сурлага, хүмүүжил, төлөвшлөөрөө бусдаас ялгарч байх боловсролын бренд үйлчилгээг бий болгох нөхцөлийг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Сурагчид та бүхэн ч өөрсдөө санаачилгатай, идэвхитэй суралцаж, хамтдаа хөгжөөрэй.

Та бүхэнд  шинэ хичээлийн жилийн баярын мэндийг дахин дэвшүүлж, ажилд тань амжилт, амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе


АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%