Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХОРООДОД ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-08-25

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүрэгт 2017 оны 08 сарын 25-28-ны өдрүүдэд хороо тус бүрт хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу 08 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн 1-6 дугаар хороодод хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд 700 гаруй иргэн оролцож санал солилцлоо. 

Хэлэлцүүлгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамрах хүрээ, ерөнхий бүтцийн талаар зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлэл өгч, төслийн заалт тус бүрээр тайлбар, нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, болон уг нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулаа. 
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд энэ үеэр хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм.
Хуваарийн дагуу 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд 7-19 дүгээр хороодод үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажлын хэсэг бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. 












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%