Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ААДАР БОРООНЫ ҮЕЭР ЗАРИМ БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ХУУРЧ, ГЭР, ХАШАА НУРЖЭЭ

2017-08-01

Өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 30-ны орой 19:49 цагаас 21:49 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт хүчтэй салхи шуурч аадар бороо орж, цаг агаарын аюулт үзэгдэл боллоо. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын ажиглалтын талбайд Дархан суманд салхины хурд 18 м/сек хүрсэн үзүүлэлттэй байсан ч гамшигт үзэгдлийн дараа мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь явж барилга байгууламжид учирсан хохирлын хэмжээг харан, нүдэн баримжаагаар үнэлэх үзүүлэлтээр салхины хүчийг 28,5 м/сек хурдтай байсан байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байна.

Дархан суманд өчигдөр орой болсон гамшигт үзэгдэл 30 минут үргэлжилсэн бөгөөд 17,5 мм тунадас орсныг аймгийн УЦУОШГ-ын Технологийн хэлтсийн дарга Б.Энхжаргал хэлэв. Харин Орхон, Хонгор, Шарын гол сумдад орсон тунадасны хэмжээ харьцангуй бага ч салхины хэмжээ их байжээ. Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн хөдөөгийн 3 суманд хохирол гарсан талаарх мэдээ ирээгүй.

Харин Дархан суманд 5 том объектын дээвэр хуурч унасан, мод бут хугарсан, зарим айл өрх, аж ахуй нэгж байгууллагын гэр, хашаа нурсан гэдэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас Дархан сумын Гамшгаас хамгаалах орон тооны бус албанд эхний байдлаар ирүүлжээ. Дуу цахилгаантай хүчтэй аадар борооны улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон талаарх мэдээлэл одоогоор алга байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гарсан хохирлын хэмжээг тогтоон, бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%