Дархан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд өнөөдөр 2017.07.18 хуралдлаа. Ээлжит хуралдаанаар гурван асуудлыг авч хэлэлцсэн байна. Дархан сумын 8,9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны эхний хагас жилд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажлын тайлан мэдээллээр багийн Засаг дарга нар илтгэл тавив
Дархан сумын ГХУСАЗЗ-өөс “Хамтарсан баг-Иргэдийн амьдралд” аян зохион байгуулж хэрэгжүүлсэн. Хуралдаанаар Дархан сумын ЗДТГ-аас аяны дүнг танилцуулж мэдээлэл хийлээ. Аяны хугацаанд удирдамж, төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг бүрэн хэрэгжүүлсэн байшин хороололын нэг баг, гэр хорооллын нэг баг буюу нийт хоёр багийг шалгаруулж мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнан урамшуулна.
“Хамтарсан баг-Иргэдийн амьдралд” аяны хүрээнд баг тус бүрт ажиллах хамтарсан багуудын бүрэлдхүүнийг шинэчилж, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтанд бүрэн хамруулж,тэдний ажилд хяналт тавьж ажилласнаар хамтарсан багуудын үйл ажиллагаа идэвхжиж жигдэрснийг онцлон тэмдэглэж байв.