Дархан сумын Засаг даргын нэрэмжит "Сумын цол олгох" үндэсний бөхийн барилдаан 2017.07.03-ны өдөр аймгийн биеийн тамир спортын ордонд боллоо. Сумын цол олгох барилдаанд зөвхөн Дархан сумын харъяат залуу бөхчүүд оролцож уран мэхийг уралдуулан зодоглож байна.
Үндэсний бөхийн барилдааны нээлтэд сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Засаг дарга Б.Азжаргал болон сумын ИТХ-ын Төлөөлөгчид оролцлоо.. Барилдаанд нийт 16 бөх барилдсанаас сумын заан цолыг Г.Ган-Очир, сумын харцага цолыг Б.Эрхэмбаяр, сумын начин цолыг П.Өсөхбаяр, Б.Батзаяа нар цолоо нэмлээ.
Дархан сумын ЗДТГ-аас “Бид Олимпийн Эзэд -2” хөтөлбөрийн хүрээнд үндэсний бөхийн дэвжээг гардуулан өгсөн байна. Анх 1974 онд байгуулсан дэвжээ шинэчлээгүй өдийг хүрчээ. Шинэ дэвжээтэй болсноор олон сайхан ирээдүйн хүчтэнгүүд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна гэв.