Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЦАГДААГИЙН 1,2 ДУГААР ХЭЛТЭСТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-06-21

Чингэлтэй дүүргийн удирдлагуудын зүгээс ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг бий болгоход чиглэсэн  үр дүнтэй, бодит олон ажлуудыг хийсээр байна. 
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг  40 сая төгрөгийн өртөгөөр Цагдаагийн 1,2 дугаар хэлтэст бий болгож үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн боллоо. 

Түр хамгаалах өрөөтэй болсоноор гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, орон гэрээсээ дайжсан хүүхэд, эмэгтэйчүүдийг хүлээн авч, ганцаарчлан уулзах, зөвлөгөө өгөх, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх, болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой юм. 
Тус өрөө  Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс дээр 24 цагаар үйлчилгээ үзүүлэх  бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн бүхэнд нээлттэй ажиллана. 
Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сард 11022 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 570 бүртгэгдсэн байна. Үүнээс Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2017 оны эхний 4 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 23 байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%