Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тохилог хороолол” төслийн хүрээнд Дархан сумын 3 дугаар багийн 0,940 км хатуу хучилттай авто зам, Стадионоос Хараа голын гүүр хүртэлх 1,38 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, 3-р багийн 1,7 км далан дагуух 37 ширхэг гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэн өнөөдөр /2017.06.17/ иргэддээ хүлээлгэн өглөө.
Тус ажилд аймгийн Дархан хот байгуулалт барилга захиалагчийн газар хяналт тавьжээ. Энэхүү хатуу хучилттай авто замууд болон гэрэлтүүлэг ашиглалтад орсноор гэр хорооллын иргэд ая тухтай тээврийн хэрэгслээр түргэн шуурхай үйлчлүүлж аюулгүй аж төрөх нөхцөл боломж бүрдлээ. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүсэх тоосжилт багасах давуу талтайг гүйцэтгэгч компани болох “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК, “Огторгуйн бүтээл” ХХК, “Эрчит цэнэг” ХХК-ийн удирдлагууд ярьж байна.
Стадионоос Хараа голын гүүр хүртэлх 1,38 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажилд зорчих хэсгээс гадна 2 хоолойн ус нэвтрүүлэх чадварыг сайжруулж, дөрвөлжин хоолой болгон шинэчлэн сайжруулжээ. Мөн 3 дугаар багийн 1,7 км далан дагуу 37 ширхэг гэрэлтүүлэгтэй болсноор иргэд маань оройн цагаар аюулгүй тайван зорчих боломжтой болсондоо иргэд баяртай байсан юм. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тохилог хороолол” төсөл Дархан сумын 1.2.3 дугаар багт биеллээ олж иргэд ая тухтай аюулгүй тохилог орчинд аж төрөх боломж бүрдлээ.