Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2017.06.15/ Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Дархан-Уул аймагт 2017 оны 07 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэлээ. Мөн Үндэсний их баяр наадмын хороог байгуулсан бөгөөд “Үндэсний их баяр наадмын хороо”-г аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат ахлах юм.