Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН 6,7,8-Р БАГИЙН 1020 М АВТО ЗАМ, МОНГОЛ АЛТНЫ УУЛЗВАРЫГ БИРЖИЙН УУЛЗВАРТАЙ ХОЛБОСОН 172 М АВТО ЗАМЫН НЭЭЛТ БОЛОВ

2017-06-16

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тохилог хороолол” төслийн хүрээнд Дархан сумын 6,7,8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 1020 м хатуу хучилттай авто зам, Монгол алтны уулзварыг биржийн уулзвартай холбосон 172 м хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэн, замын хөдөлгөөнийг нээх нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2017.06.15/ боллоо. Энэхүү замын ажлыг “ОДНД” ХХК, “АЛТАН БАЛЫШ” ХХК-ууд хийж гүйцэтгэжээ.

Тохилог хороолол төслийн хүрээнд хийгдсэн энэхүү 6,7,8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 1020 м хатуу хучилттай авто зам нь ашиглалтад орсноор алслагдсан гэр хорооллын иргэдийн цаг хугацааг хэмнэж, тээврийн хэрэгслээр тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж байна. Мөн Монгол алтны уулзварыг биржийн уулзвартай холбосон 172 м хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэснээр уулзвар хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал, аюулгүй байдалд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтойг иргэд хэлж байна.

Эдгээр хатуу хучилттай авто замуудын барилга угтсралтын ажлыг хийж гүйцэтгэхээс гадна гэрэл гэрэлтүүлгийг шинэчлэн сайжруулсан. Мөн Дархан сумын 6,7,8 дугаар багт хатуу хучилттай авто зам баригдсанаар нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээг тус багийн иргэддээ хүргэх боломж бүрдэж байна. Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн том оврын автобусны маршрут энэ чиглэлд нээгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4119
2805 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%