Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН 6, 7, 8 ДУГААР БАГТ “ИРГЭНИЙ ТАНХИМ СОНСОЖ БАЙНА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-06-08

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ-тай хамтран “Иргэний танхим сонсож байна” нээлттэй хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 02-16-ны өдрүүдэд Дархан сумын баг тус бүрт зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаа Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн иргэдэд хүрч үйлчлэн явуулын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дээрх багуудаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн Засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын харьяа хэлтэс агентлагийн дарга нар, Дархан сумын ИТХ-ын удирдлагууд оролцсон бөгөөд уг арга хэмжээний эхэнд аймгийн Засаг дарга С.Насанбат “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 300 хоногийн ажлын тайлан” мэдээллийг танилцуулав. Мөн үеэр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 300 хоногийн ажлын тайлан гарын авлагыг иргэдэд хүргэсэн.
2017 онд Дархан-Уул аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудаас Дархан сумын 6, 7, 8 дугаар багт хийгдэж буй болон цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудаас дурдвал Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн дундах 3.2 км авто замыг хатуу хучилттай болгох ажлын эхний үе шатны ажил болох 1.0 км авто замыг хатуу хучилттай болгох ажилд 600.0 сая төгрөг, “Шинэ-Хуучин Дархан”-ыг холбосон 8 км авто замын эхний хэсэг болох 2.48 км, 7 метрийн өргөнтэй, 2 урсгалтай, зорчих хэсэг бүхий гэрлэн дохио, явган замын гэрэлтүүлэгтэй иж бүрэн авто замын ажлыг байнгын ашиглалтад 2016 онд орсон бөгөөд 2017 онд тус авто зам дагуух ногоон байгууламж, явган зам, тохижилтын ажил, Монгол алтны уулзварыг биржийн уулзвартай холбох 0.172 км авто замын шинэчлэлтийн ажлууд хийгдэж эхэлсэн байна.

Мөн Дархан сумын 6, 7 дугаар багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах /багийн төв, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг/ ажлын хүрээнд Дархан сумын 6 дугаар багт 80.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барилга барих, 7 дугаар багт төрийн үйлчилгээ явуулах байр худалдан авахад 160.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд тус багийн иргэд үйлчлүүлдэг Гос-Хот ӨЭМТ-ийн салбарыг багийн нутаг дэвсгэрт байгуулсан тухай таатай мэдээллийг аймгийн Засаг дарга иргэдэд хүргэлээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт жигд олгох, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай байгуулах, архидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авах, гэр хорооллыг төвийн шугамд холбох зэрэг олон саналыг гаргасан бөгөөд эдгээр саналуудыг төрийн байгууллагын цаашдын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд тусган ажиллах юм.

Хэлэлцүүлгийн үеэр Дархан сумын 7 дугаар багийн иргэн Ө.Довчинсүрэн амьдралын хүнд нөхцөлд үр хүүхдүүдээ өгсөж байгаа ба газар, гэртэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэн орон нутгаас дэмжлэг хүссэн юм.
Түүний хүсэлтийг аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Хөдөлмөр, халамжийн газар болон ГХБХБГ-ын удирдлагууд хүлээн авч, хуулийн дагуу дэмжлэг туслалцаа үзүүлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%