Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЭДИЙН ЗАСАГ ТӨСВИЙН ХОРОО ӨРГӨТГӨСӨН БАЙДЛААР ХУРАЛДЛАА

2017-06-07

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг төсвийн хороо өнөөдөр буюу энэ сарын 7-ны өдөр өргөтгөсөн байдлаар хуралдлаа. Хуралд тус хорооны дарга Н.Оюунцэцэг, гишүүд Л.Баярсайхан, Б.Батхуяг, Н.Сайнболд, Ц.Бугасүрэн бусад хурлын хороодын Төлөөлөгч гишүүд, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар оролцлоо. 

Хурлаар дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн юм. Засаг даргын Тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр  дүүргийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай  төслийг танилцуулж Төлөөлөгчдөд төсвийн төсөлтэй  холбогдох тайлбар, мэдээ мэдээлэл өгч цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо. 
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал маргааш буюу энэ сарын 8-ны өдөр, Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит гуравдугаар хуралдаан энэ сарын 9-ны өдөр болох юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%