Булган аймгийн Нутгийн удирдлагын шинэ ордны нээлт боллоо
Өнөөдөр морин цагт Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар Нутгийн удирдлагын шинэ ордны нээлт боллоо. Энэхүү нээлтэнд урилгаар Булган аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид, аж ахуй нэгж, болон Улаанбаатар хотын зочид төлөөлөгчид, Орхон аймгийн удирдлагууд оролцлоо. Энэхүү ордон нь Булган аймгийн төв талбай болох Цогт хун тайжийн талбайн баруун талд өглөөний нарыг тосон харсан шинэ ордонд аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, аудит, орон нутгийн өмчийн алба, статистикийн хэлтэс зэрэг байгууллагууд иргэдэд тав тухтай орчинд үйлчилгээ үзүүлж байна.