Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

142 ЭЭЖИД "АЛДАРТ ЭХ"-ИЙН НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛАВ

2017-05-30

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон гардууллаа.

Дархан сумын хэмжээнд нийт 170 эх "Алдарт эх"-ийн одон авах бөгөөд өнөөдөр 142 ээжид Дархан сумын удирдлагууд болон багийн Засаг дарга нар одонг нь гардуулан өгсөн юм.

Одон авсан ээжүүдийн 11 нь "Алдарт эх"-ийн 1 дүгээр зэргийн одон, 131 ээж "Алдарт эх"-ийн 2 дугаар зэргийн одонгоор энгэрээ мялаалаа. Одонтой ээжүүдийн хамгийн залуу нь 29 настай бол хамгийн ахмад нь 60 настай ээж байв.

Ээжүүдийн дотор ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүд ч цөөнгүй байлаа. Маргааш /2017.05.31/ 28 ээжид аймгийн удирдлагууд "Алдарт эх"-ийн одонг нь гардуулан өгөх юм. МОНГОЛ ҮНДЭСТНИЙ МӨНХӨД ОРШИХЫН АЛТАН ХЭЛХЭЭ БОЛСОН, АЧТАН БУЯНТНЫ АРИУН ДЭЭД ШҮТЭЭН ЭЭЖҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ. МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%