Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн,
аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын болон байгаль орчныг нөхөн
сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа,
гадаад дотоод харилцаа, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, аймгийн нутаг дэвсгэр дэх
байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, хуваарилах, ирээдүйд хуримтлал үүсгэн
ажиллуулах зорилгоор орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгуулан
ажиллуулах тухай саналыг хэлэлцээд “Сэлэнгэ-баялаг ирээдүй” орон нутгийн өмчит
аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгууллаа.
“Сэлэнгэ-баялаг ирээдүй” орон нутгийн өмчит аж ахуйн
тооцоот үйлдвэрийн газар нь гадаад дотоод худалдаа, уул уурхай ашигт малтмалын
чиглэлээр сургалт сурталчилгаа, туслах үйл ажиллагааг эрхлэн явуулах юм.