Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Замын нөхөөсний ажил эхэллээ

2017-05-26

Жил бүр хийгддэг замын нөхөөсийн ажил өнөө жил онцлогтойгоор хийгдэж байна. Учир нь замын нөхөөс хийх тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулан ажлаа эхэлдэг байсан бол өнгөрсөн жил буюу ИТХ-ын Тэргүүлэгчдийн 94 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Дархан Орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮ-ийн газар замын нөхөөсний ажлыг цаг хугацаа алдалгүй хийж эхэллээ.

Өнөөдөр /2017.05.25/ аймгийн ХОХБТХ-ийн дарга С.Баясгалан замын нөхөөсний ажилтай танилцлаа. Энэ жил нийтдээ төв замын 3300 м2 талбайд авто замын нөхөөсийг хийх бөгөөд ирэх сарын дундуур уг ажил дуусах ажээ. Өмнө нь тендер зарлаж цаг хугацаа алдан иргэдийг бухимдуулдаг байсан бол энэ жилээс эхлэн энэ асуудал ард хоцорч байна.

Орон нутгийн төсвөөс 43 сая төгрөгөөр “Дархан Орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮ-ийн газарт авто замын засварт шаардлагатай 2 авто машин, тоног төхөөрөмжийг авч хүлээлгэн өгсөн. Ингэснээр тус газар өөрсдийн тоног төхөөрөмжөө ашиглан замын нөхөөсний ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Уг ажил ирэх сарын дундуур дуусах аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%