Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АВТО ТЭЭВРИЙН ТАТВАР ХУРААЛТ ЭНЭ САРЫН 31-нд ДУУСНА

2017-05-22

Аймгийн засаг даргын А/58, 56 тоот захирамжуудын хүрээнд манай аймагт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр, замын сан хураах ажил хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сараас эхлэн явагдаж байна. Хуулинд заасан хугацаа дуусахад 12 хоног үлджээ.

Иймд албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэд дутуу төлөлтөө барагдуулах, 2017 оны үзлэгтээ бүрэн хамрагдах шаардлагатай бөгөөд хамрагдаагүй тохиолдолд захиргааны хариуцлага тооцохыг комиссын зүгээс анхааруулж байна. Авто тээврийн татвар хураалтын хуулийн хугацаа тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусч байгаа ажээ. Тиймээс жолооч тээврийн хэрэгслийн албан татварыг хурдан шуурхай авах, үйлчлэх зорилгоор энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 05 дугаар сарын 20, 21 өдрүүдэд холбогдох байгууллагууд ажиллахаар болжээ. Тиймээс авто тээврийн татвар хураалтандаа идэвхтэй оролцохыг нийт Дарханчууддаа уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%