Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу цахим тоглоомын газруудыг шалгаж зөрчлийг арилгав

2017-05-16

Аймгийн Засаг даргын тамгын газрын 7037-1212 утсанд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Цагдаагийн газар 2017 оны 4,5 дугаар сард 2 удаа цахим тоглоомын газруудад хяналт шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг 12 цахим тоглоомын газар, 5-н интернет кафе, Шарын гол суманд үйл ажиллагаа явуулдаг 1 цахим тоглоомын газар хамрагдаж 4-н зөрчлийг илрүүлж бүртгэлийн хугацаа дууссан 4 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоож, ЗХТХ-ийн 42.2-д зааснаар 114.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна. Иргэд та бүхэн аймаг орон нутагтай холбоотой санал хүсэлтээ аймгийн Засаг даргын тамгын газрын нээлттэй утас болох 7037-1212 утсанд хандан мэдээлэл өгөх боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%