Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ “МИНИЙ ГЭР БҮЛ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-05-15

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Хороодын Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын ажлын албатай хамтран энэ сарын 15-ны өдөр  “Миний гэр бүл” нэгдсэн өдөрлөгийг 1-19 дүгээр хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. 
Өдөрлөгийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнууд, Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. 

Энэхүү үйл ажиллагаагаар Монгол улсын Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, залуу эцэг эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах, эртнээс уламжилж ирсэн Монгол ухаан, ёс заншлыг  сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Өдөрлөгт 19 хорооны 141 гэр бүл оролцож 4 үе шаттайгаар оюуны хурд хүч, авхаалж самбаагаа сорьж 1,2,3 дугаар байр эзэлсэн гэр бүлүүдэд дурсамж гардууллаа. 
Хүрэлцэн ирсэн бүх гэр бүлүүддээ аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%