Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын 2017 оны төсвийг тодотгов

2017-05-15

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 4 дүгээр хуралдаан өнөөдөр /2017.05.12/ боллоо. Хуралдаанд ирвэл зохих 31 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч оролцож 83.8 хувийн ирцтэйгээр хуралдаан явагдсан юм.

Хуралдаанаар Дархан сумын 2017 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Дархан сумын тодотгосон төсвийн орлогыг 2.280.6 сая , зарлагыг 1.685.9 сая, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 594.7 сая, ОНХСанг 696.4 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 23.906.5 сая төгрөгөөр тус тус баталлаа.

Мөн Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөс Дархан сумын ОНХСанд олгосон урамшууллын 352.4 сая төгрөгөөр шинээр 14 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг төлөөлөгчид баталсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%