Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН 7, 8 ДУГААР БАГИЙН ХИЛИЙН ЗААГТ ОРШИХ 1.02 КМ АВТОЗАМЫН ЗАСВАР ХИЙГДЭЖ БАЙНА

2017-05-10

Дархан сумын 7, 8 дугаар багийн хилийн заагт орших 1.02 км автозамын засварын ажилтай өнөөдөр /2017.05.09/ аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Захирагчийн албаны холбогдох мэргэжилтнүүд танилцлаа. Энэхүү зам засварын ажил нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Ардын намаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн Мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил юм. Дээрх зам засварын ажлыг ОДНД ХХК Орон нутгийн сангийн 545 сая төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд 6 дугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ажээ.

 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Түр саатуулах байр, Нэгдсэн эмнэлэгийн Сэтгэцийн тасаг, Энэрэл цогцолбор сургууль, 6 дугаар цэцэрлэг, Хүнс Хөдөө аж ахуйн газар зэрэг албан байгууллагуудын ажилтан, албан хаагчдаас гадна эдгээр байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэд, хоёр багийн нийт 2800 гаруй өрхийн иргэд энэхүү авто замаар зорчдог.

Тэд энэ автозамаар нийтийн тээвэр үйлчилдэггүй учраас хувийн машинаараа эсвэл таксинд 2000 төгрөг төлж зорьсон газартаа хүрдэг байна. Харин 1.02 км автозамын засвар дуусвал нийтийн тээвэр явах нөхцөл бүрдэж, иргэд ая тухтай орчинд ажиллаж, амьдрах боломжтой болно. Тус замын засвар 6 дугаар багт үргэлжлэн ирэх жил хийгдэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%