Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТ ЭРГҮҮЛ, ГУДАМЖ БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮДИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-05-05

Энэ сарын 4-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газартай хамтран 19 хорооны хэв журмын урамшилт эргүүл, Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн “Иргэдийн оролцоотой хяналттай орчин” зөвлөгөөнийг  "Найрамдал" олон улсын хүүхдийн төвд амжилттай зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга  Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Ж.Эрдэнэбат, Дүүргийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга,  ГХУСАЗСЗ-ийн гишүүн Ц.Алтанцацрал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга ГХУСАЗСЗ-ийн гишүүн А.Дамцагдорж, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Сүрэн, Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбат, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Я.Жаргалсайхан, Дүүргийн Прокурорын газрын дарга Д.Булганцэцэг, Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, М.Цэцэгээ, 19 хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар оролцсон юм. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга  Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар санаачлан дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн хяналтыг бий болгох хүрээнд 19 хорооны гудамж,  байр бүрт Нийтийн эргүүл, Хэв журмын урамшилт эргүүл, жижүүр гээд нийт 900 гаруй иргэдийг томилон ажиллуулж эхэлсэн. 

Ингэснээр дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 5.7 хувиар буурч, үүнийг дагаад илрүүлэлт 2.2 хувиар өссөн сайн мэдээ байгаа тухай дурдаад цаашид бид хамтраад 2017-2020 онд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлж, иргэдийн аюулгүй амар тайван орчинд амьдрах баталгааг хангахад чиглэгдсэн цогц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан баталж “Иргэдийн оролцоотой хяналттай орчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, дүүргийн нутаг дэвсгэрийг 100 хувь гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай орчин болгох зорилтыг дэвшүүлэн ажиллахаас гадна хулгай, авлига ашиг сонирхлын зөрчил,  зам тээврийн хэрэг зөрчил, гамшиг осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг анхаарал татсан хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хяналт, оролцоог дэмжих чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллахаар зорилт тавин ажиллаж байгаа тухай онцолсон юм. 

Мөн үеэр Нийтийн эргүүлүүдтэй хамтарч ажиллаад хүрсэн үр дүн, цаашид хэрхэн хамтран ажиллах, анхаарах асуудлаар зөвлөлийн гишүүд тус бүр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өгч оролцогчдын саналыг сонсож сонирхсон асуултад хариулт өглөө. 







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%