Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, нээлттэй, ил тод, шударга, хүртээмжтэй, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай хүргэх, хэлтэс албадын уялдаа холбоо, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах үүднээс аймгийн Засаг даргын тамгын газар ажлын өдрүүдэд өглөөний 08.00 цагаас 17.00 цаг хүртэл “УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ”-г явуулж эхэллээ. Энэхүү үйлчилгээг явуулснаар төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, нээлттэй, шуурхай байдал дээшлэх давуу талтай юм. Мөн иргэдийн хүсэлт, хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг үзүүлснээр иргэдийн сэтгэл ханамж дээшлэх ач холбогдолтой.