Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2017-05-01

       Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба /2017.04.28/ нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Төлөөлөгчдийг НИТХ-ын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Л.Пүрэвхишиг хүлээн авч, үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын нь нийт 45 Төлөөлөгчтэй, 11 Тэргүүлэгчтэй ажиллаж байна.
Нийслэлийн  ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Санхүү, эдийн засгийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Байгаль орчны хороо зэрэг 7 хяналтын хороо ажилладаг бөгөөд МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс “Аз жаргалтай хот” хороог шинээр байгуулжээ. 
Тус хороо нь иргэдийн ая тухтай, амгалан тайван, аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй юм. 
Нийслэлийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн томоохон шийдвэр тогтоолуудыг батлан,  хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тухайлбал Нэг өрх-Нэг ажлын байр хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийн хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд нийт 300 иргэнийг ажлын байранд зуучилсан амжилттай ажиллажээ.
Мөн иргэд, олон нийтийн итгэлийг хүлээж, тэдний дуу хоолой болж ажиллахаар сонгогдсон Төлөөлөгчдийг өндөр ёс зүйтэй байх ёстой хэмээн үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийг баталсан байна. Уг дүрэмд ИТХ-ын Төлөөлөгч албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийг хувийн эрх ашигтаа ашиглах ёсгүй хэмээн онцлон тусгаж, иргэдэд зөв манлайллыг үлгэрлэх ёстой хэмээн заажээ.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид сонирхсон асуултад хариулт авч, тухайн шатны шийдвэр гаргах дээд байгууллага болох ИТХ-ын тогтоол шийдвэрийг “Хөрсөнд буулгах”, үйл ажиллагааг сайжруулах, олон нийтэд сурталчлан таниулж, хамтран ажиллах талаар санал солилцсон юм. 
Мөн Төлөөлөгчид УИХ-ын хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%