Энэ жил Монгол улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Ойг угтсан олон арга хэмжээ улсын хэмжээнд өрнөж байгаа бөгөөд өнөөдөр /2017.04.28/ манай аймагт Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан, Эрдэнэт үйлдвэрийн төрөлжсөн архивуудын дунд “Архивч 2017” ажил мэргэжлийн болон урлаг, спортын наадмыг Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн байранд зохион явуулж байна.
Тэмцээн өнөөдөр урлаг, ажил мэргэжил гэсэн төрлөөр явагдах бөгөөд маргааш Спортын арга хэмжээгээр үргэлжлэх юм байна. Төрийн болон төрөлжсөн архивуудыг 6 бүсэд хуваан өрсөлдүүлж байгаа бөгөөд нийт 12 төрлөөр 102 архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан, албан хаагч оролцож байна. Тэмцээн тус бүрээс шалгарсан баг, тамирчид 2017 оны 12 дугаар сард болох сүүлийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болох юм.