Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн сарын аян хаалтаа хийв

2017-05-01

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас анх 2003 оноос эхлэн жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж ирсэн түүхтэй. Уг өдрийг угтан улсын хэмжээнд сарын аян зохион байгуулж аймаг тус бүр дээр олон талт ажлыг санаачлан явуулсан билээ.

Өнөөдөр сарын аяны хаалтын ажиллагааг Дархан-Уул аймагт зохион байгуулж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг тэргүүтэй албан төлөөлөл, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Цасчихэр нар оролцлоо. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй 2017 сарын аяныг угтан үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, харилцан туршлага судлах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр үзүүлэх сургуулилт хийх зэрэг 50 гаруй аж ахуй нэгж байгууллагатай хамтран 30 хоног сарын аяныг явуулжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг амжилттай хэрэгжүүлж байгаа “ДДЦС” ТӨХК, “Дархан- Ус суваг” ТӨХК, “ДСЦТС” ХК, Уул уурхайн политехникийн коллеж, аймгийн Үйлдвэрчний эвлэл, Улаан загалмайн хороонд талархал гардуулан өглөө. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж дүрэм журам стандартын хүрээнд 20-н байгууллагын 20-н ажилтны дунд “АХА” тэмцээнийг явуулсан юм. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ам насаа алдсан ажилтнуудын дурсгалыг хүндэтгэн “Хүндэтгэлийн жагсаал” хийн Хараагийн Дарь Эхийн Гэцог Даржаалан хийдэд зул өргөж ерөөл хурснаар энэ өдрийн хаалтын арга хэмжээ өндөрлөв

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%