Мөн 5 дугаар сарын 1-5 ны өдрүүдэд нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх ажлыг зохион байгуулах үүргийг ч өглөө. Хур хогийг цэвэрлэх уг ажилд 130 хүн ажиллах аж. Түүнчлэн цаг агаар дулаарч байгаатай холбоотой хонины цэцэг гэх мэт малын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх тарилгыг малтай багууд, мал үржлийн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах шаардлагатайг хэлэв. Мөн Дархан сумын ОНХС-нд энэ жил 68 сая төгрөг тусгагдсан. Тусгагдсан төсвөөр 21 дүгээр цэцэрлэгийн засварын ажил, "Бид олимпын эзэд-2" төсөл гэх мэт 2,3 ажил л хийгдэхээр тендер нь зарлагдсан байгаа.
Иймээс эдийн засаг хямралтай, орон нутгийн төсөв хөрөнгөөр хийгдэх ажлууд бага байгаа учир аймагт зарлагдсан дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдэд багуудыг хамрагдаж бага ч болов хөрөнгө санхүүгийн дэмжлэг олж иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажилд нэмэр болгоод явах боломжийг ашиглах нь зүйтэйг Дархан сумын удирдлагууд хэлэв.