Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-04-25

Энэ сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. 
Уулзалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон албаны бусад хүмүүс оролцлоо.
 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа идэвхжүүлэх, мэдээ мэдээллээр хангах, хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа тухай онцолсон юм. 

Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хороодын Иргэдийн Нийтийн Хуралд дэмжлэг үзүүлэх журмыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулж, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүрэг орон нутагт хийгдсэн томоохон ажлууд, 2016-2020 онд хэрэгжих хөтөлбөр, 25 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өглөө. 

Түүнчлэн Иргэдийн Нийтийн Хурал, Тэргүүлэгчдийн чиг үүрэг, ажиллах арга сэдвээр  Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав, Нутгийн удирдлага, Иргэний оролцоо сэдвээр Монголын нутгийн удирдлагын холбооны багш П.Янжинлхам нар тус тус лекц уншлаа. 
Мөн үеэр хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар Нутгийн өөрөө удирдах байгууллагын ололт, өөрчлөлтүүдийн талаар ярилцаж  санал солилцсон юм. 









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%