ӨМ.НОМГОН СУМ: "Математизийн стандарт" массын олимпиадад нийт 210 сурагч оролцлоо
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан аймгийн “Математикийн стандарт” массын олимпиадыг 2017 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр аймгийн хэмжээнд 2-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Тус олимпиадад Номгон сумын ЕБС-ийн 2-9-р ангийн нийт 10 бүлгийн 210 хүүхэд, бага ангийн 6 багш, дунд ангийн 1 багш тус тус оролцлоо. Мөн "Эрүүл мэндийн олимпиад"-ын 2-р шатанд 4,5, 9-р ангийн нийт 77 хүүхэд оролцлоо. Тус олимпиадын ажлын хэсгийн ахлагчаар аймгийн БСУГ-ын бичиг хэргийн ажилтан А.Аззаяа ажиллаж, Номгон сумын ИТХ-аас томилогдсон 6 төрийн албан хаагч, ЕБС -ийн зарим багш нар асентаар ажиллаа. Олимпиадыг удирдамж, хуваарийн дагуу амжилттай зохион байгууллаа.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4196