Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2017-04-21

     МҮХАҮТанхимын Дархан-Уул аймаг дахь салбар танхимаас өнөөдөр /2017.04.21/ “Өглөөний Зочин” уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ИТХ-ын хяналтын хороодын дарга нар болон орон нутгийн худалдаа, үйлдвэрлэл  эрхлэгчид уригдан оролцлоо. 
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Дархан-Уул аймгийн бизнес эдийн засаг, нийгмийн асуудлаар баримталж буй бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм. 
Уг мэдээллээр дамжуулан бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүдэд эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдлын тухай цогц ойлголтыг хүргэхийг зорьсон ба тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. 
Мөн уулзалтын үеэр КАМА сэрвис интернэйшнл олон улсын байгууллагаас “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтээр дэмжих” төслийг танилцууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%