Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРХАНД АЖИЛЛАВ

2017-04-19

Бүгд Найрамдах Чех улсын парламентийн доод танхимын өргөдөл, хүний эрхийн байнгын хорооны гишүүд 2017 оны 04 дүгээр сарын 17-22-ны өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж байгаа ажээ. Энэ хүрээнд өнөөдөр /2017.04.19/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд болон бусад удирдлагуудтай хүндэтгэлийн танхимд уулзалт хийлээ. Уг айлчлалын гол зорилго нь Дархан-Уул аймагт Чехийн компаниудын хэрэгжүүлж байгаа төслүүдийн үйл явцтай танилцаж цаашид төслөө өргөжүүлэх талаар харилцан санал солилцох зорилготой ажээ. Бүгд Найрамдах Чех улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр манай аймагт Дархан Цементийн үйлдвэр, Бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламж, нэг дэлхий нэг сургууль, эрүүл мэндийн сургалтыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн байна. Дархан хотод хонины ноосоор барилгын материал хийх төсөл, Монгол-Чех бизнес эрхлэгчдийн уулзалтыг хамтран явуулсан бол 2015 оноос эхлэн “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг “Домогт Шарын гол” ХХК аймагтаа хэрэгжүүлж байгаа юм байна. Тус төсөл хэрэгжсэнээр ойн хөгжил менежментэд шаардагдах багаж болон онцгой генийн чанартай ойн талбайг таньж үрсэлгээ, суулгац хамгаалалт зэргийг багтаасан тарилтын цогц аргатай болж байгаагаараа давуу талтай юм. Бүгд Найрамдах Чех улсын парламентийн доод танхимын өргөдөл, хүний эрхийн байнгын хорооны гишүүд манай аймагт хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн явцын талаарх мэдээллийг сонсож цаашид мод боловсруулах үйлдвэр, боловсролын салбарт түлхүү анхаарч ажиллах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%