Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНЖУУР ХОТОД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2017-04-19

Чингэлтэй дүүрэг нь БНХАУ-ын Манжуур хоттой 2015 онд хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд хот төлөвлөлт, дэд бүтэц, ногоон байгууламжийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Л.Баярсайхан тэргүүтэй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 10-14-нд БНХАУ-ын Манжуур хотын Ардын Их Хурлын дарга Го Цзин Мины урилгаар Манжуур хотод ажлын айлчлал хийлээ. 

Энэ удаагийн айлчлалын хүрээнд тус хотод 7 дугаар сард болох БНХАУ-ын Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн 14 дэх удаагийн үзэсгэлэнд Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг оролцуулах, Манжуур хотод “Чингэлтэйд үйлдвэрлэв төв”-ийг нээх талаар холбогдох албаны хүмүүстэй уулзалт яриа хэлэлцээрийг хийлээ. Дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Манжуур хотод борлуулах төвийг нээснээр иргэдийн амжиргааг дээшлүүлж, улмаар Монгол улсыг зүүн хойд Азид сурталчлах чухал ач холбогдолтой юм. 

Айлчлалын хүрээнд Манжуур хотын их сургуулийн Оюутны парк хүлэмжийн ногоон байгууламж, төлөвлөлт, тохижилт, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн технологи, стандарт, түүний арчлалт, хамгаалалт, Спортын цэцэрлэгт хүрээлэн, Манжуур хотын технологи дамжуулах олон улсын төв, жишиг хорооллын тохижилт зэрэгтэй танилцаж туршлага судаллаа. Түүнчлэн 7 сард болох олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох бэлтгэл ажлыг хангах чиглэлээр үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсэгтэй уулзаж санал солилцсон юм.  
Айлчлалын төгсгөлд ажлын хэсгийн төлөөлөгчдийг Манжуур хотын тохижилт, дэд бүтэц хариуцсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орлогч дарга Лэю Мижиэ хүлээн авч уулзаж айлчлалын ач холбогдол үр дүнг үнэлж дүгнэн цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар харилцан санал солилцлоо. 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%