Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-04-19

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Эрүүл мэндээ хамгаалах аяны хүрээнд эхийн эндэгдэлийг бууруулах зорилгоор “Сайн хяналтаас Эрүүл эх-Эрүүл хүүхэд” арга хэмжээг энэ сарын 18-ны өдөр дүүргийн 1-5,13,15 дугаар хороодын Иргэний танхимд зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд, 3 дугаар хорооны Засаг дарга С.Туяа, Эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмэгтэйчүүдийн эмч Б.Алтанчимэг, Н.Мөнх-Ундрал, сувилагч О.Оюунтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо. 
Энэ үеэр  дүүргийн Эрүүл мэндийн төв, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран сургалтад хамрагдсан 60 гаруй эмэгтэйчүүдэд сургалт мэдээлэл өгөх, гарын авлага тараах, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%