Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"ГАЛ ТҮЙМЭР ГАРСАН ҮЕД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТУХАЙ" ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД МЭРГЭЖЛИЙН АНГИ, БҮЛГҮҮДИЙГ ХАМРУУЛАВ

2017-04-18

Аймаг, сумын засаг даргын захирамжийн дагуу "Ой хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх болон гал түймрийн үед хэрхэн ажиллах тухай" дадлага сургуулилтыг Дархан-Уул аймгийн онцгой байдлын газар, Дархан сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулав.

Дадлага сургуулилтад аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон томоохон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын 200 гаруй албан хаагчдаас бүрдсэн мэргэжлийн анги бүлгүүд хамрагдав.

Тэд болзошгүй нөхцөл байдал үүссэн үед ямар үүрэг гүйцэтгэх, ой хээрийн түймэртэй тэмцэхэд юуг анхаарах, хүч хэрэгсэл, болон шаардагдах шатах тослох материал, хоол хүнсний нөөц бүрдүүлэлтийг хэрхэн хийх зэрэг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд яаж оролцох талаарх мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэв


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%