Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"Эх хэл-Эрдмийн увдис" сэтгэлгээний баяр 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдав

2017-04-18

Монгол улсын Засгийн газрын "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2", Аймгийн Монгол хэл, хэл бичгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ-ыг дэмжих, мэргэжлийн болон бага ангийн багш нар, суралцагчдын сурах, ажиллах идэвхийг өрнүүлэх, эх хэлний бахархлыг сэргээх, үлгэрлэн манлайлах тэргүүний суралцагч, багш нарыг тодруулах, олон нийтэд сурталчлах зорилгоор уг баярыг зохион байгуулдаг уламжлалтай. Дархан сумын ЗДТГ, БСУГ хамтран 8 дахь жилдээ зохион байгуулсан сэтгэлгээний баярт энэ жил Ерөнхий боловсролын  21 сургуулийн 6-11 дүгээр ангийн 297 сурагч, бага ангийн 21 багш оролцсон юм.

Эх хэлний боловсролын дархлаа, сэтгэлгээний хурд, мэдрэмж, чанарын шалгуураар оюун ухаанаа сорьсон багш сурагчдын дотроос Г.Бурмаа ахлагчтай Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн заах аргын нэгдэл ТЭРГҮҮН БАЙР, Б.Урнаа ахлагчтай 2 дугаар сургуулийн заах аргын нэгдэл ДЭД байр, Л.Норжмаа ахлагчтай 9 дүгээр сургуулийн заах аргын нэгдэл ГУТГААР байрыг тус тус эзэллээ.

Шилдгүүдэд өнөөдөр /2017.04.17/ Дархан сумын ИТХ-ын дарга Ж.БАЛЖИННЯМ, Дархан сумын Засаг дарга Б.АЗЖАРГАЛ, Дархан сумын Засаг даргын орлогч Д.БАТБАЯР, БСГ-ЫН МХУЗ-ын мэргэжилтэн Д.ОЮУНБИЛЭГ болон албаны бусад хүмүүс шагналыг нь гардуулан өгөв

Шагнал гардуулах үйл ажиллагааны төгсгөлд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал сэтгэлгээний баярт оролцсон нийт багш, сурагчдад амжилт хүсээд эх хэлний дархлааг бэхжүүлэх үйлсэд санаачилгатай оролцсон иргэдэд талархал илэрхийлэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%